Нийслэл хотын барилга байшингийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. Үүнийгээ дагаад хаягдал хогоо яах вэ гэдэг асуудал бидний толгойны өвчин болоод удаж байна. Гаднаа гоё, тансаг хэрнээ орчин тойрондоо хог хаягдал ихтэй хотхон, хороолол олон болсон энэ цаг үед “Царцаа Ногоон” хэмээх нэгэн шинэлэг, эко үйлчилгээ нэвтрээд хоёр сарын нүүр үзэж байгаа юм.

“Царцаа Ногоон”-ы үйлчилгээ манайд нэвтэрснээр айл өрх, албан байгууллагууд гадна талдаа заавал хүний анхаарал татам том хогийн сав тавих шаардлагагүй болсон гэж хэлж болно. Энэ хамт олон Go-Box хэмээх явуулын эко хогийн савыг дуудлагаар ажиллуулж эхэлжээ.

Эрс тэрс уур амьсгалтай манай орны нөхцөлд өвөл нь цас мөсөнд хөлдөж, хавар зун нь бороонд норж, салхинд хийсч туугдаж байдаг хогны асуудлыг та уг саваар дамжуулан шийдэж болно. Хөдөлгөөнт, эвхэгддэг, хөнгөн байдлаараа өөрийн хүссэн, тохиромжтой газраа байршуулж болох энэхүү Gо-Bох-ийг та Хогоо багасгая фэйсбүүк групп болон “Царцаа Ногоон”-ы дуудлагын утсаар лавлах боломжтой юм. Нийслэлчүүд бид багахан ч гэсэн өөрчлөлтийг хамтдаа эхлүүлж чадвал маш том шинэчлэлийг хийж чадаж байгаа хэрэг хэмээн “Царцаа Ногоон”-ыг санаачлагч хамт олон хэлж байна. Та 5000 төгрөг төлснөөр дуудлага тань баталгаажих юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн