Чингэлтэй дүүрэг дэх, Ататуркийн нэрэмжит V сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул актлах шийдвэрийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.
Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй цэцэрлэгийн 51, сургуулийн 29 барилга байна” гэсэн дүгнэлтийг 2010 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан. Тэдгээрээс 70 гаруй хувийг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар шинэчлэн, барьсан аж.
Тус сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй. Холбогдох албаныхан зураг, төслийг удахгүй боловсруулж, барилгыг шинэчлэх тухай тус газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч У.Ёндон онцолсон байна.
Түүнчлэн сургуулийн үйл ажиллагааг нь зогсоож, барилгыг буулгах боломж одоохондоо алга. Шинэчлэх хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар ярьж байгаа талаар Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Э.Баярмагнай хэлж байна.