Япон улс мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх зорилгоор 10000, 5000, 1000 иений мөнгөн дэвсгэртийн загварыг шинэчилж, ирмэгийг нь өөрчлөхөөр болсон байна. Эдгээр мөнгөн дэвсгэрт дээр бизнес эрхлэгч Эйичи Сибүсава (1840-1931), сурган хүмүүжүүлэгч Юмэко Цүда (1864-1929), бактериологич Сибасабүро Китазато (1853-1931) нарын хөргийг хэвлэхээр болжээ. Япон мөнгөн дэвсгэртдээ 2004 оноос хойш анх удаа өөрчлөлт оруулж буй нь энэ юм.

Э.Сибүсава нь Японы капитализмын эцэг гэдгээрээ алдартай. Тэрбээр Японы орчин үеийн анхны банк болох “Анхны үндэсний банк”-ийг байгуулж байсан юм. Одоо уг банк нь Мизүхо банк болжээ. Ю.Цүдагийн хувьд христийн шашинтан байсан бөгөөд япон эмэгтэйчүүдэд боловсрол олгох чиглэлд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн юм.

Тэрбээр Токио хот дахь Цүда их сургуулийг байгуулсан байна. Харин С.Китазато нь татран болон сахуугаас урьдчилан сэргийлэх аргыг Францын бактериологич Александр Ерсинтэй ижил онд нээж байсан юм. Одоогийн 10000 иений мөнгөн дэвсгэртэд соён гэгээрүүлэгч Юкичи Фүкүзава, 5000 иений мөнгөн дэвсгэртэд Мэйжигийн эриний зохиолч Ичиё Хигүчи, 1000 иений мөнгөн дэвсгэртэд микробиологич Хидэё Ногүчи нарын хөрөг байдаг ажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн