Улс төрШар мэдээ

Д.Дорлигжавын охины хөрөнгийг шалгах хэрэгтэй

Улсын ерөнхий прокурорын ажлаа хугацаанаас өмнө өгч, Хууль зүйн сайдын албан тушаалд сууж асан Д.Дорлигжавын охины нэр дээрх онц их хэмжээний хөрөнгийг өнөөдөр хэн ч сөхөхөө больж. Туркэд 2015 онд золгүй ослоор амиа алдсан охин Сингапур улсад байрладаг “Нова Ресурс” ХК-д “Нова Монголиа Корпорейшн”-ий нэр дор эзэмшиж байсан хувьцааны 30 хувийг  гурван жилийн өмнө зарсан.

“Нова Монголиа Корпорейшн” нь Саллин Лимитэд компанийг эзэмшдэг харин Саллин Лимит нь ZHCH Майнинг компанийг эзэмшдэг байжээ. Борлуулсан хувьцааны нийт үнэ 1.767.857 фунт стерлинг гэж гадаадын сайтуудад тухайн үед бичиж байв.

Энэ их хэмжээний хөрөнгө мөнгө охиных нь дансанд хэрхэн орсон талаар хэн ч тайлбар мэдээлэл хийгээгүй бөгөөд одоо ч олны дунд Д.Дорлигжавын хөрөнгө байх магадлалтай гэсэн хардлага байдаг. Зарим цахим хуудсанд түүнийг нь бичсэн байдаг юм. Тухайлбал, tsagtur.mn сайтад “Киприйн оффшорын будлианд Д.Дорлигжав АН-ын дарга байхдаа нэг орооцолдоод авч билээ. Тэр үед оффшор гэж мэддэггүй байж, үнэндээ Оросын оффшороор Эрдэнэтийн мөнгийг угаасан хэрэг байсан шүү дээ.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close