Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлаар өнөөдөр (2019.0405) мэдээлэл хийлээ.
“Стандарт” банктай холбоотой өрийн асуудлаар Ө.Энхтүвшин хэлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн батлан даалттайгаар Стандарт банкнаас анх 160,1 сая ам.долларыг авсан байна. Стандарт банк мөнгөө төлөхгүй байхаар нь 2012 онд Лондонгийн Арбитрийн шүүхэд хандсан. “Эрдэнэт” үйлдвэрээс 86,95 сая ам.долларыг нэхэмжилжээ. Учир нь “Эрдэнэт” үйлдвэр батлан даагчаар орсон юм билээ. Ингээд Лондонгийн арбитрийн шүүхээс манайхыг 51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг манай тал хүлээн зөвшөөрөөгүй учир Английн шүүхэд мөн хандсан аж. Английн шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээх царцаах, дэлхийн хэмжээнд харилцагч талын компаниудад мэдэгдсэн байсан.Эхний ээлжинд гадаадын өрөө төлөөд, дараа нь дотооддоо буруутай этгээдүүдээр төлүүлэх саналыг Засгийн газар дэмжсэн.
Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол “Стандарт” банкны зүгээс гуравдагч этгээдэд 51 хувийг худалдаалах эрсдэл үүсээд байсан. Мөн үйлдэврийн удирдлагуудад гадаадад зорчуулахгүй байх, хөрөнгийг царцаах эрсдэл үүсэх байсан учраас ажлын хэсгийн зүгээс өрийг төлөх саналыг Засгийн газарт оруулсан. Ингэхдээ аль болох бага төлбөрийг төлөх ёстой гэж үзсэн” гэв.
[fbvideo link=”https://www.facebook.com/zindaaofficial/videos/591309558001919/” width=”750″ height=”500″ onlyvideo=”1″]