УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.05) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Ерөнхий Прокуророор томилогдох гэж байгаа Б.Жаргалсайханы ажилласан байдлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.
Өмнөх хүн огцорсон учраас шинэ прокурорыг зургаан жилээр томилох юм байна.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулж ирсэн Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий Прокуророор томилох саналыг дэмжье гэдгээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ.