Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг ирэх 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны хооронд нийтэд мэдээлнэ.
Мэдээлэхдээ АТГ-ын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Өмнөх жилийн адилаар улсын хэмжээний нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг хуваарийн дагуу цахим хуудсанд байршуулах болно.