Дэлхийд

60 жил өнгөрсөн ч ирээдүйд юу болох нь тодорхойгүй хэвээр байна

Далай лам өөрийнхөө нөхцөл байдлыг нэгэнтээ “Цөллөг дэх эрх чөлөө” хэмээн тодорхойлсон байдаг. Гэхдээ энэ чөлөөт байдал хэтэрхий удаан үргэлжилж байх шиг. Одоогоос 60 жилийн өмнө Түвдийн шашны удирдагч Энэтхэгийн хөрсөн дээр хөл тавьсан бөгөөд энэ үеэс л г/үний дүрвэгчийн амьдрал эхэлсэн юм. Түвдэд Хятадын Ардын чөлөөлөх арми орж ирснээр 23 настай Далай лам Лхасыг орхин дагалдагчдынхаа хамтаар Гималайг даван 1959оны гуравдугаар сарын 31-ний өдөр Энэтхэгтхүрсэн байдаг.

Тухайн үед Энэтхэгийн Ерөнхий сайд байсан Жавахарал Неру Түвдийн шашны тэргүүнд орогнол олгож, Энэтхэг Дапай лам болон түүний дагагчдын орон гэр болсон юм. XIV Далай лам 2009 онд “СМЫ”-д өгсөн ярилцлагадаа “Би Энэтхэгийн Засгийн газрын хувьд хамгийн урт хугацаанд байсан зочин боллоо” хэмээсэн байдаг. Тэрбээр цөллөгдөөд 60 жилийн хугацаа өнгөрсөн ч ирээдүйд юу болох нь одоо ч тодорхойгүй хэвээр байна.

Түүнчлэн өнгөрсөн жил 83 нас хүрсэн бурханы шашны тэргүүний залгамжлагч нь хэн байх вэ гэдэг өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм. Уламжлал ёсоор түүний залгамжпагч нь буддизмын хамгийн дээд удирдагч болох ёстой. “Ройтерс” агентлаг саяхан Далай ламаас ярилцлага авч, түүнээс “Таныг нас барсны дараа юу болох бол хэмээн асуухад “Ирээдүйд хоёр далай лам гарч ирэх байх. Нэг нь чөлөөт орноос. Харин нөгөө нь Хятадаас тодорно” гэжээ.

Гэхдээ энэ таамаглал бол шинэ биш зүйл. Өнгөрсөн сарын эхээр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Генг Шу “Бээжин дараагийн Дапай ламыг томилоход бүрэн дүүрэн хяналт тавих ёстой бөгөөд энэ нь Түвдийн нийгэмлэгийнхнийг бэхжүүлэхэд туслана гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдсэк Дапай лам хэдийнэ Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэхээ больсон, ганцхан соёлын бие даасан байдлыг Хятадаас хүссэн хэмээгээд буй ч Бээжин зөвшөөрөхгүй байгаа талаар онцолж байсан удаатай.

ЭНЭТХЭГ-ТҮВД БОЛОН ХУВААГДАХ УУ

Одоогийн байдлаар Энэтхэгт 100 гаруй мянган түвд дүрвэгч байгаагийн 73 хувь нь 60 жилийн өмнө Далай ламыг даган тус улсад ирсэн. Канадын Бритиш Колумбийн их сургуулийн дэргэдэх Түвдийн судалгааны төвийн эрдэмтэн судлаач Цэри Шакя “Одоогийн нөхцөл байдал Энэтхэгт хүндхэн нөхцөл б.\’ болгож байгаа.

Учир нь Хятад 60 жилиийн өмнөхөөс хэд дахин хүчирхэгжсэн. Үүни.’ дагаад Энэтхэгийн Хятадтай харилцахдаа баримтлах гадаад бодлого ч гэсэн өөрчлөгдөж байна” гэжээ. Зарим хүмүүс Далай ламыг нас барсны дараа Түвдийн асуудал нам жим болно гэж байгаа ч дэлхийн зарим хэвлэлүүд Түвд, Хятадын харилцаа улам хурцадна хэмээцгээж байна. Учир нь Далай лам болон Дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг,шарын шашны тэргүүн юм.

Түүний хойд дүр тодрох асуудал нь зөвхөн Хятад, Түвдийн асуудал биш. Дараачийн Далай ламыг хаанаас, хэн тодруулах, Хятадууд энэ асуудлаар ямар байрь баримтлах вэ гэдэг нь дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болоод байна. Түүнчлэн Өмнөд Азид Хятадын нөлөө хурдацтай өсч, Далай ламын нас хэдийнэ 83 хүрээд буй нь Энэтхэг дэх цөллөгдөгчдийн буюу шашны тэргүүнийг дагаж очсон хүмүүсийн санааг илүүтэй зовоож байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close