Украины Ерөнхий прокурор асан Пшонкагийн гаднаасаа харахад даруухан ч ховор, эртний эдлэлээр дүүрэн байшинтай танилц.

Виктор Павлович Пшонка 2010-2014 он хүртэл Украины ерөнхий прокуророор ажиллаж байгаад 2014 оны хоёрдугаар сарын 22-нд улсаасаа зугтсан хүн юм. Тэрээр Хууль зүйн ухааны доктор, Олон улсын прокуроруудын холбооны гишүүн, Украины Хууль зүйн дээд зөвлөлийн гишүүн байсан.

Өөрийгөө хамгаалах армийн идэвхтнүүд экс ерөнхий прокурорын байшинг хамгаалалтад авсан байна. Үүнээс өмнөхөн түүний байшинд орж үзсэн хүмүүс ам нь ангайгаад л гарч ирж байсан гэдэг.

Сантиметр бүртээ алт, эрдэнэс болсон энэ байшингийн сантехник нь хүртэл алт гэнэ. Пшонкагийн Наполеоны дүрээр бүтээсэн зураг гээд ховор үнэт уран зураг ихтэй. Оросын эзэн хаадын баримал, тавилга сэлт гээд ёстой л өнөө цагийн хаад шиг амьдарч байжээ.

By updown

14 thoughts on “Улсаасаа зугтсан, Украины прокурор асан Пшонкагийн тансаглал”
  1. Элбэгдорж, Дорлигжав хоёрын гэрийг шалгаач, бараг энэнээс тансаг амьдарч байгаа хоёрдоо, Дорлигжавын машины цуглуулга, Элбэгдоржийн уран зураг энээ тэрээ гээд энэ хоёр ч бас аймаар тансаг амьдардаг хоёр ш дээ

  2. АРдчилал : гэдгийг авилгал, шантааж,,, баригдахгүй бол хулгайч биш гэдэг зарчим үйлчилдэг нийгэм гэж ойлгодог болсоон. хийдэг юм нь худлаа ярих….

  3. Их юм цуглуулжээ. Хичнээн ч хүмүүс байгаа юм бүү мэд. Онцлог нь бүгд их орондоо байгаа юм байна. Манайхан бол гадаадад нууц байгаа шүүдээ,үхлээ гэхэд гадныханы идэш шүүдээ.

  4. санаа зовмоорын, луйвар хулгай гэмт хэргийн мөнгөөр яаж тансаглаж амьдарч чаддаг байнаа, хоолойруу нь яаж хоол давдаг юм бол, манай авилгачдын амьдралыг сөхөхөд энэнээс илүү гарна уу гэхээс дутахгүй шүү, хуучин пост соц орнуудын авилгачдын нийтлэг дүр төрх яг л ийм байгаа МАНАЙ АВИЛГАЧДЫН БУЛХАЙГ ХЭЗЭЭ ДЭЛГЭХ ВЭ ТАМИНЬ ЭЭ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн