Улсаасаа зугтсан, Украины прокурор асан Пшонкагийн тансаглал

Украины Ерөнхий прокурор асан Пшонкагийн гаднаасаа харахад даруухан ч ховор, эртний эдлэлээр дүүрэн байшинтай танилц.
Виктор Павлович Пшонка 2010-2014 он хүртэл Украины ерөнхий прокуророор ажиллаж байгаад 2014 оны хоёрдугаар сарын 22-нд улсаасаа зугтсан хүн юм. Тэрээр Хууль зүйн ухааны доктор, Олон улсын прокуроруудын холбооны гишүүн, Украины Хууль зүйн дээд зөвлөлийн гишүүн байсан.
Өөрийгөө хамгаалах армийн идэвхтнүүд экс ерөнхий прокурорын байшинг хамгаалалтад авсан байна. Үүнээс өмнөхөн түүний байшинд орж үзсэн хүмүүс ам нь ангайгаад л гарч ирж байсан гэдэг.
Сантиметр бүртээ алт, эрдэнэс болсон энэ байшингийн сантехник нь хүртэл алт гэнэ. Пшонкагийн Наполеоны дүрээр бүтээсэн зураг гээд ховор үнэт уран зураг ихтэй. Оросын эзэн хаадын баримал, тавилга сэлт гээд ёстой л өнөө цагийн хаад шиг амьдарч байжээ.