Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 5.5 хувь нь тусгай зөвшөөрөл бүхий талбай байна. Өөрөөр хэлбэл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай 8.9 сая га байгаа юм. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд олгосон тусгай зөвшөөрөл 2691 байсан. Түүнээс хойш графикийг ажиглахад өсөлт үргэлжилсээр 3000 гараад байв.
Харин тусгай зөвшөөрлийг олгохгүй шийдвэр гарснаар өсөлт саарсан дүр зурагтай байгаа бөгөөд одоогоор 3029 зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтынх 1679, хайгуулынх 1350 байгаа юм. Төрлөөр нь үзэхэд, алтны тусгай зөвшөөрлийн тоо хамгийн их буюу 547, нүүрснийх 318 байна.
Гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай 255 эзэмшигчийн 444 тусгай зөвшөөрөл байгаа аж. Харин дотоодын хийгээд гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай 100 аж ахуйн нэгжийн 203 зөвшөөрөл байгаа юм байна.
Тэгвэл 10-аас дээш тусгай зөвшөөрөл эзэмшдэг 13 компани байна гэж Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлэв.