Холливудын жүжигчин Николас Кейж гэрлэх өргөдөл өгөөд дөрөв хоногийн дараа буцаан татжээ. Энэ талаар TMZ-д мэдээлсэн байна.
Өдгөө 55 настай жүжигчин болон түүний сонгосон бүсгүй нүүр будагч Эрика Койке нар Лас-Вегасын нэгэн шүүхэд орших гэрлэлтийн товчоонд өргөдөл гаргажээ. Гэтэл Кейж лхагва гарагт шүүхэд дахин хүрч ирээд өргөдлийг цуцлахыг шаардсан байна.
Эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Daily Mail”-д мэдээлснээр Кейж өргөдөл өгөх үеэрээ согтуу байсан бөгөөд найз бүсгүйгээ бүх мөнгийг нь авах бодолтой байна гэж буруутгаж байжээ. Харин найз бүсгүй нь тун тайвнаар “Залуу минь, үүн дээр би чамайг уучлахгүй дээ” гэж тайвнаар хариулсан гэнэ. Кейж нь гурван удаа гэрлэсэн юм. Түүний хамгийн сүүлчийн эхнэр нь солонгос гаралтай, зөөгч хийдэг Элис Ким гэгч бүсгүй байв. Тэд 2016 оны нэгдүгээр сард салсан юм.
Николас Кейж нь 70 гаруй кинонд дүр бүтээсэн, “Алтан бөмбөрцөг”-ийн дөрвөн удаагийн, “Оскар”-ын хоёр удаагийн шагналтан билээ.
Эх сурвалж: Ria.ru
1 comment
HUSELT GEECH