Дэлхийд

Хоёр умайтай бүсгүй сарын хугацаанд хоёр удаа төржээ

Бангладешийн нэгэн иргэн сар хүрэхгүй хугацааны зайтай ихэр хүүхдүүд төрүүлжээ. 20 настай Арифа Султана хоёрдугаар сарын сүүлчээр хүүтэй болсон байна. Гэтэл 26 хоногийн дараа буюу энэ сарын 21-нд дахиад л өвдөлт өгч, эмнэлэгт хүргэгдсэнээр дахин төрөх гэж байгаа нь тодорхой болжээ.

Эмч нар түүнийг хоёр умайтай, дахиад жирэмсэн байсныг нь олж тогтоосон байна. Ингээд кесарево хагалгааны тусламжтайгаар охин, дахиад нэг хүү төрүүлж авчээ. Хоёр ихэр дутуу төрсөн ч эрүүл саруул гэнэ.

Арифа Султана нь тосгонд амьдардаг аж. Ядуу гэр бүлд амьдардаг болохоор эмнэлгийн хяналтад орохгүй явсаар төрсөн учраас хэн ч түүнийг хоёр умайтай гэж таамагласангүй.

Сингапурын эмэгтэйчүүдийн эмч, доктор Кристофер Энг ярихдаа хоёр умайтай байх нь тун ховор тохиолдолд ордог гэнэ. “Магадгүй овуляцийн үеэр гурван өндгөн эсэнд үр тогтож, гурван үр хөврөл бий болсон байх” гэж тэрбээр хэлжээ.

Арифа Султана гурван хүүхэдтэй болсондоо маш их баяртай байгаа ч гэр бүлийнхээ санхүүгийн байдалдаа маш их санаа зовж байна. Түүний нөхөр хар ажил хийж, сард 95 орчим долларын орлого олдог аж. Тэрбээр “Энэ бол бурхнаас өгсөн бэлэг. Миний хүүхдүүд бүгд эрүүл энх, эсэн мэнд байна. Би тэднийгээ аз жаргалтай байлгахын төлөө бүхнийг хийнэ” гэж тэрбээр “Франс Пресс” агентлагт мэдээлсэн байна.

Эх сурвалж:BBC.COM

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close