ОХУ-ын Буриадын Зэд аймгийн Боций тосгоны ойролцоо Оросын хилчид Хойд Солонгосын гурван иргэнийг энэ сарын 26-нд баривчилсан байна. Тэд хууль бусаар хил даван, Монголд очих гэж байснаа мэдүүлжээ. Буриадын Зэд аймаг нь манай Сэлэнгэ аймагтай хил залгадаг билээ.
Буриадын Хилийн албаны хэвлэл мэдээллийн газраас “Монголын хилийн зүг явж байсан гурван сэжигтнийг саатуулан шалгасан. Тэднийг хилийн шугамаас 100 метрийн зайд баривчиллаа. Эсэргүүцэл үзүүлээгүй.
Хууль бусаар хил даван, Монголын нийслэл Улаанбаатарт очиж, бичиг баримт бүрдүүлээд гадаад өөр оронд очих гэж байснаа мэдүүлсэн. Хэргийг мөрдөн шалгаж байна. Гэм буруу нь тогтоогдвол зургаан жил хүртэл хорих ялтай” гэж мэдээлжээ.