Хууль, хяналтын байгууллагыг удирдлагуудыг өөрчлөх асуудал ид яригдаж байна. Энэ байгууллагуудын удирдлагыг өөрчлөх Ерөнхийлөгчийн санаачлагыг 65 гишүүнтэй УИХ дахь МАН-ын бүлэг ч шуурхай дэмжиж байна.
Нийгэмд бол хуулийн салбарын удирдлагыг өөрчилснөөр шударга ёсыг тогтооно гэж ойлгуулж байгаа. Дээрх байгууллагуудын удирдлагад яригдаж буй албан тушаалтнууд ч эхнээсээ УИХ-аас дэмжлэг авч эхлээд байна.
Хуулийн салбарыг толгойлох шинэ нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ? Updown.mn сайт мэдээллийг цувралаар хүргэж байна.
Эхний хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд санал болгож буй Александрийн Цэрэнсодном.
Түүний нэр УИХ-ын босгыг даван орж ирэхэд МАН-ын бүлэг “судалж үзнэ” гэдэг үгээр халхавч хийгээд буцаасан байгаа. Үүнээс хойш А.Цэрэнсодном олны анхааралд орж, түүнтэй холбоотой олон мэдээлэл нийтэд ил боллоо.
Албан ёсны намтраас харахад тэр Прокурорын байгууллагад ажиллаж байгаад ажлаасаа халагдсан, дараа нь МХЕГ, Ашигт малтмалын Ерөнхий газар, Эрдэнэт үйлдвэр зэрэг төрийн байгууллагад ажиллаж байгаад 2016 онд прокурорын байгууллагад эргэн иржээ.
2003-2005 онд тэр Тээврийн прокурорын газар орлогчоор ажиллаж байхдаа зам тээврийн ослын хэргийн шинжээчийн дүгнэлтийг мөрдөн байцаагчтайгаа нийлж, будилаантуулж, хуурамчаар үйлдсэн хэрэгт унасан байна. Үүний улмаас тэр ажлаасаа халагдаж байжээ. Энэ хэрэгт хамт нэр холбогдсон мөрдөн байцаагч нь ял сонсож байжээ.
Сүүлийн өдрүүдэд түүний талаар иргэнээс 500 сая төгрөг нэхэж, Нийслэлийн прокурорын газарт байхдаа мөн иргэнийг сүрдүүлж 154 сая төгрөг авсан байж болзошгүй. Түүнд дарамтлуулсан иргэн АТГ-д хандсан мэдээлэл цахим орчинд бичлэг хэлбэрээр цацагдаад байгаа.
Бичлэгт:
А.Цэрэнсодномын: Өөдөөс олон юм яриад, хэрвээ тийм гэж байгаа бол өнөө маргаашдаа 7 хоногтоо амжуулахгүй гэж байгаа бол би мөнгийг нь шууд аваачиж өгнө шүү, хохино шүү. Би бүх юмаа бэлдчихсэн шүү. Одоо нээрээ бүх юмаа сонин болгоод…
Нөгөөдөр Та нарыг бүгдийг чинь 461-т аваачиж би чадна шүү. Би чамтай ярьж тохирсон юм бий. Эхлээд надад өгөх 500 сая төгрөгийг эхлээд өг.
Тэрний чинь дараа 2-уулаа дараагийн чинь үлдэгдэл дээр нь ямар хугацаа гэдгийг нь тохироод тэрэндээ дуусгая гэж…
Чи надтай өнөөдөр тэр асуудлаа шийдээд уулзвал уулз. Үгүй бол Бат…-ийг онгоцноос буухаар нь дуудаад мөнгийг чинь өгөөд явуулна шүү, хохино шүү. Надтай ярьж байгаад тэр Gold”s гээд жим дээр яваад очоорой. Бид байж байя, нүүрэн дээр нь худлаа яриад хохино болов
…гэсэн ийм яриа бичигдэн үлджээ. Бичлэгт байх дуу хоолойг А.Цэрэнсодном өөрийнх нь дуу мөн гэдгийг нотолсон байгаа. Гэхдээ үүнийг бичлэг нь нийтэд ил болсон хүмүүсийн нэгэн адил “эвлүүлэг” гэж тодорхойлсон байгаа.
Бусдыг “хохино шүү, шууд 461-т аваачаад хийчихнэ” гэх мэт үгээр дарамталж буй хүнээр прокурорыг байгууллагыг толгойлуулах нь Монголын нийгмийн том гамшиг болж ч магадгүй.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2019.03.28) УЕП-ын орлогчид нэр дэвшүүсэн А.Цэрэнсодномыг албан тушаалаа ашиглаж бусдыг дарамталж, мөнгө нэхсэн бичлэг задарсантай холбогдуулж, түүний нэрийг буцаахаар болсон гэж эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
Үүнээс харвал Ц.Элбэгдоржийн нэгэнтээ хэлсэн “Х.Баттулгад хулгайчийн нөөц л бий, хүний нөөц байхгүй” гэж хэлсэн үгнээс Ерөнхийлөгч нэлээн жийрхсэн байж болзошгүй байна.
6 comments
Монголын эмгэнэл
ТӨРИЙН ХУВЦАС ӨМСӨЖ, ТӨРИЙН НЭРЭЭР ХҮН ДАРАМТАЛЖ ХАХУУЛЬ НЭХСЭН ЭНЭ ХУЛГАЙЧЫГ ЗҮГЭЭР НЭГ НЭРИЙГ НЬ ТАТААД ЗОГСОХГҮЙ АЖЛААС НЬ ХАЛЖ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ТАТАХ ХЭРЭГТЭЙ
eruu uusgej shalgah heregtei
энэ хэдэн хууль шүүхийнхэн дотор чинь тэгээд шударга хүн гэж байгаа юмуу шударга хүмүүс угаасаа хаа газар хамгийн туу нэртэй албан тушаалгүй хүмүүс л байдаг.ардчилалыг эсрэгээрр хөгжүүлсэн улс түмэн шударга хүнийг хайгаад олохгүй ээ
Ugaasaa iim l bolson she
npvsh gej