Гаалийн ерөнхий газрын /ГЕГ/-н харъяа Гашуун сухайт дахь гаалийн газрын байцаагч нар энэ оны гуравдугаар сарын 25-26 ний өдрүүдэд норд бенк маркийн 3181 ӨМҮ, 6423 УНС улсын дугаартай автомашинууд Монгол Улсын хилээр экспортлож буй нүүрсэн дор 1745 ширхэг ондаторын арьс, 836 ширхэг тарвагын арьс , 750 кг буюу 1000 гаруй ширхэг тэмээний тавхайг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж харъяалалын дагуу шилжүүллээ.