Монголын эмэгтэй хоккейчид Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод ирэх дөрөвдүгээр сард болох “IIHF Challenge Cup of Asia” тэмцээнд оролцож чадахгүй болжээ. Тэмцээний журам ёсоор багийн 15 тамирчин 15-аас дээш насных байх ёстой аж. Манай багт 15 нас хүрээгүй долоон тамирчин байгаа учраас энэхүү тэмцээнийг ийнхүү өнжихөөр болжээ.
Хэрвээ Монголын эмэгтэй хоккейд “IIHF Challenge Cup of Asia” тэмцээнд оролцсон бол Кувейт, АНЭУ, Филиппин, Энэтхэгийн багтай нэг хэсэгт тоглох байв. Сануулахад, Монголын эрэгтэй хоккейчид өнгөрөгч хоёрдугаар сард Малайзын Куала Лумпур хотод явагдсан “Asian Challenge Cup” шайбтай хоккейн тэмцээнд түрүүлсэн билээ. Хоккейчид хоёр жил дараалан тус тэмцээнд түрүүлээд байна.
Эх сурвалж: News.mn
1 comment
Чадахгүй болжээ гэсэн чинь юу гэсэн үг вэ? Тэмцээний заавар ёсоор багийн бүрэлдэхүүний нас эхнээсээ тодорхой байхад яагаад ийм баг бүрдүүлж бэлтгэлд гарсан бэ? Жавхлан гишүүн ярьж байгаад оруулчина гэж бодсон юм байх даа л гэхээс