Судалгаагаар, хуванцар сав суулгын 50 хувь нь эхний хэрэглээний дараа хаягддаг. Сүүлийн үеийн шинэ судалгаанууд нь хуванцар сав суулгатай ус, хоол хүнс нь хүний эрүүл мэндэд маш хортойг харуулж байгаа. Хуванцарын хамгийн хортой нэгдэл нь бисфенол А буюу BPA юм. Энэ хорын нөлөө нь эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийн жинг багасгадаг нь судалгаагаар тогтоогдсон.
Уг бодисыг хүнсний бүтээгдэхүүний пластик сав, төмөр лаазны бүрээст хэрэглэдэг байна.Бисфенол нь бамбайн булчирхайн болон дотор эрхтнүүдийн бодисын солилцоонд сөрөг нөлөөлж, хүнийг өөхлүүлж, хүүхдийн тархины хөгжлийг сааруулдаг ажээ. Америкийн Сан-Франциско хот ийм сав суулгыг хориглосон анхны хот болж байна. Ирэх дөрвөн жилд 630 мл-ийн устай пластик савны хэрэглээг аажмаар хориглох ажээ. GlobalFlare мэдээлснээр, ийм савтай усыг орлуулах хувилбар байхгүй нөхцөлд худалдаж болно.
Энэ санаачлагыг Think Outside the Bottle компани дэмжлээ. Хэрэв хоригийг зөрчсөн бол 1000 хүртэл доллараар торгох ажээ. Хуванцрын оронд олон дахин ашиглах шилэн лонх эргээд хэрэгтэй болж эхэллээ. Мөн хот 2020 он гэхэд хогийн цэгт овоорсон бүх пластик хогийг устгахаар төлөвлөжээ. Coca-Cola Co. ба PepsiCo компаниуд багтдаг Америкийн ундааны эвсэл харин уг хоригийг эсрэгүүцэж “Хотын удирдлагын хаягдлаа багасгах гэсэн худал оролдлого” гэжээ.
Эх сурвалж: Ikon.mn