Ажил хайж буй хоёр хүн тутмын нэг нь ажил олддоггүй гэх шалтгааныг хэлдэг аж. Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс залуусын ажилгүйдлийн шалтгааныг тодруулахад, судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 49.5 хувь нь ажил хайгаад олдоогүй гэж хариулжээ.
Гэтэл хөдөлмөрийн биржийн мэдээлснээр Монголд 20 мянга гаруй ажлын байр эзнээ хүлээн сул байна. Тиймээс та ажил өөрт тохирсон найдвартай ажлын байрыг хайж байгаа бол Нийслэлийн хөдөлмөр эрхлэлийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д болон хөдөлмөрийн нэгдсэн лавлах 1800-1896 руу хандаарай. Үнэхээр ажил хийе гэсэн хэн бүхний өмнө ажлын байрууд нээлттэй байна.