26 мянган хувийн бие хамгаалагчийн эрхийг хураажээ

ОХУ-ын Росгвардия байгууллага 26 мянган бие хамгаалагчийн эрхийг өнгөрсөн онд цуцалсныг тус байгууллагын дарга, генерал Виктор Золотов РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. “Тусгай зөвшөөрлийн шалгалт хийх үеэр 26 мянга 300 хамгаалагчийн, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 1400 байгууллагын эрхийг цуцаллаа” хэмээн тэрбээр хэлэв.

Хувийн бие хамгаалах, мөрдлөг явуулах чиглэлээр Росгвардия байгууллага нь 25 төрлийн төрийн үйлчилгээг санал болгодог бөгөөд үүний 24 нь цахим хэлбэрээр олон нийтэд ил тод байгаа ажээ. Үйлчлүүлэгчийн захиалгыг ч мөн онлайн хэлбэрээр авч эхэлсэн байна.

Үйл ажиллагааны мэдээллээ ийнхүү ил тод болгосон нь тус байгууллагыг зөвхөн хянадаг, шалгадаг гэсэн буруу ойлголтыг залруулах зорилготой хэмээн Виктор Золотов хэллээ. Өнгөрсөн 2018 онд тус байгууллагад 2.3 сая үйлчлүүлэгч хүсэлт тавьсны хоёр сая нь онлайнаар үйлчилгээгээ захиалсан байна.

Эх сурвалж:РИА НОВОСТИ

2 thoughts on “26 мянган хувийн бие хамгаалагчийн эрхийг хураажээ

  1. зочин 2019-03-28 18:41 at 18:41

    Оросын бие хамгаалагчын эрхийг цуцалхад Египедийн еренхийлегч ямар хамаа бнаа.

    Хариулах
  2. MHAH 2019-03-29 11:16 at 11:16

    Uchriig n olsongui.Yamar ch utgatai zuragtai medeelel yum?

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн