Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд хандлаа. Яг одоо Өдрийн сонины “Асуух эрхийн танхим”-д мэдээлэл хийж байна.
-Би яг цагтаа ирлээ. Одоо 13.30 цаг болж байна. Манай Ерөнхийлөгч бид нарт ээлжит урилгаа явуулж байгаа гэж харж байгаа. Тэр нь Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох, болохгүйг хамгийн хурдан ойлгуулах хүн бол манай Х.Баттулга байгаа. Би энэ урилгыг аваад “үгүй” гэж хэлэхээр л ирж байгаа юм. Хэн Ерөнхийлөгч байх юм бэ, хэн байхгүй юм бэ гэдэг дээр ээлжит хичээлээ заах гэж байна л даа. Манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа.
Шударга ёс, хуулийн засаглалыг сонгож хэрэглэж болохгүй гэж би бодоод байгаа юм. Ерөөсөө ҮХЦ-ээс Монголын түүхэнд төрийн өндөр алба хашиж байсан хүн хууль зөрчсөн хэрэг үйлдсэн гэж чөлөөлөгдсөн, огцорсон хүн бол өнөөгийн хууль зүйн сайд байгаа юм. Өнөөдөр хууль, шүүхийн байгууллагын асуудлыг яриад байна. Монгол улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй байсан нь бараг дээр. Тэгэхээр өнөөдөр хууль, шүүхийг хамгаалах нам алга байна. Тийм үйлдвэрчин, ам, хэвлэл алга. Надад өөрийн нам, телевиз алга. 120 дээр байсан авлигын түвшин 70 дээр очтол бууж байсан шүү. Үүнийг Лондонд төвтэй ОУБ гаргаж байсан. Монголын хууль шүүхийн байгууллагын нэр хүнд 16 хувьтай байсан. Дараа нь 64 болтлоо өссөн юм. Үүнийг Германд төвтэй ОУБ дүгнэж гаргаж ирж байсан юм.
Ардчиллын удирдагчийн амь насыг хөнөөсөн хэргийг Монголын хуулийн байгууллага олон жил мөрдөж, алуурчдыг олсон гэж шүүхээр шийдсэн. Иймэрхүү ахиц дэвшил байсан юм шүү гэдгийг энд хэлье. За асуултад хариулъя.
-Таныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Н.Энхбаяр баривчлагдаж байсан. Н.Энхбаяр саяхан хэлэхдээ “Ц.Элбэгдорж миний оймсыг гозойлгоно гэж л бодсон болохоос ямар хаалгыг нээсэн бэ гэдгээ бодоогүй” гэж хэлсэн байгаа. Одоо танд холбогдох хэрэг гээд яриад эхэллээ. Ахиад оймс нь гозолзох болов уу ч гэсэн юм яригдаж байна. Энэ талаар Та юу бодож байгаа вэ?
-Өчигдөр би өөрийнхөө фэйсбүүкийн үзэж байлаа. Н.Энхбаяр бол Ц.Элбэгдорж Прокурорын байгууллага дээр очоод намайг барьж хийгээд, манай дүүг барьж хий гээд гэх мэт юм ярьсан. Гэтэл би Н.Энхбаярт уучлал үзүүлж байснаа их сайн санадаг юм. 2013 оны наймдугаар сарын 1-нд уучлал үзүүлсэн. Прокурорын байгууллага дээр хэлсэн үг бол 2015 оны наймдугаар сарын 14-нд хэлсэн шдээ. Н.Энхбаярыг уучилснаас хоёр жилийн дараа хэлж байгаа үг. Би тэр үед яг өнөөдөр болох гэж байгаа юмыг л ярьж байсан. Монголын төр лүү хулгай хийдэг, хууль шүүхээс зугтдаг хүмүүс мярайж байна. Тэд шулмын армийг бий болгоод ард түмний сэтгэл санаа, тархийг угааж байна. Аюул болох нь байна шүү гэдгийг хэлж байсан. Одоо яг ийм үйл явц болж байгаа юм. Хэн ч ямар ажил дээр байсан, хууль шүүхийн байгууллага дээр дуудвал яваад оч гэдэг ойлголттой хүн би. Зангиагаа зүүгээд гутлаа тослоод оч гэдэг нь хууль шүүхийн байгууллагад үзүүлж байгаа хүндэтгэл.
Н.Энхбаярыг 12 удаа дуудсан. Тэр хүн бол очоогүй, хуулийн байгууллагынхан аргагүйн эрхэнд тийм баривчилгаа хийсэн байдаг юм. Н.Энхбаяртай холбоотой хэрэг гэдгийг өмнө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн АТГ-ын шинэ удирдлага томилогдонгуут 16 хавтаст хэргийг Н.Энхбаяр дээр мөрдөөд бэлэн болгосон байсан. Тодруулах гэсэн юм аа тодруулж чадаагүй учраас хуулийн байгууллагынхан ийм юм хийсэн. Сая нэг дуудлаа л гэж байна. Уг нь очоод асуултад нь хариулт өгчих ёстой. Би бол тэгж боддог.
-С.Зоригийг хөнөөсөн хэргийн асуудал таныг Ерөнхийлөгч байх үед шийдэгдсэн. Одоо эсрэгээр болоод явж байна?
-Аливаа хүн амины хэрэг, ялангуяа төр нийгмийн зүтгэлтний амь насыг хөнөөсөн хэргийн алуурчин, захиалагчийг л олох ёстой. Би бол хэргийг 3 шаттай гэж хардаг байсан. 21 жил яагаад илрээгүй вэ гэдэг гурав дахь шатыг үзэх хэрэгтэй юм байна гэж бодож байсан.
Одоо дөрөв дэх шат гарч ирж байх шиг байна. Тэр нь Ц.Нямдоржийн зохион байгуулж байгаа шат. Ц.Нямдоржийг хэзээ нэгэн цагт ард түмэн хариу нэхэж шалгаж л таараа. Одоо шүүхээр шийтгэгдсэн алуурчид нь амьд байгаа, учир нь олдоно гэдэгт эргэлзэхгүй байгаа.
-ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль хяналтын удирдлагыг томилдог боллоо. Үүнийг та юу гэж харж байна?
-ҮАБЗ-ийн их хуралд оруулсан хууль батлагдах эсэх нь асуудал бараг биш болчихлоо. Өнөөдөр батлагдахгүй бол дахиад л оруулж ирнэ. Ерөнхийлөгч айдас гэдэг юмыг улс төрчдийн зүрхэнд суулгаад өгчихөж. Ер нь парламентын сонгуулийн өмнөх хавар юм ингэж эхэлдэг. Дараа нь ширүүсдэг. Сэдвээ олж авахын тулд улс төрчид өрсөлддөг. Улс төрийн амьдралаа сунгахын тулд сэдэв гаргаж намдаа сонгогчиддоо хэлэх арга шүү дээ. Хууль, шүүхээс зугтаж байсан хүн ҮАБЗ-ийн дарга болоод өөр юу хийх юм бэ. Өөрийнхөө хамсаатнуудынхаа хэргийг алга болгож байгаа. Тэр 280 сая доллар, 800 тэрбум орчим төгрөгийнхөө хэргийг 46 сая төгрөгөөр хаалгаад л явж байгаа. Өчигдөр баахан хэрэг дурдаж байхад тэр тухай огт дурдахгүй байгаа. Хамсаатнууд нь гэж нөгөө ЖДҮХС-гаас зээл авсан тухай дуугарах ч үгүй байгаа. Энийг би сонголттой асуудал болгож хэрэглэж байна гэж л хэлж байгаа юм.
-Хурц гэдэг хүнтэй ямар холбоотой юм бэ?
-Хурц гэдэг хүнтэй би Ерөнхий сайд хийж байхад тэр хүн тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Дараа нь ажил үүргийн шугамаар л хамтарч ажилладаг байсан.
-Таны үүсгэсэн шударга бусын хонгил өнөөдөр маш олон хүнийг хэлмэгдүүлсэн, чирсэн. Тэгэхээр ард түмний өмнө та их гэм хийсэн юм байна гэж олон нийт цахим сүлжээгээр илэрхийлдэг. Энэ дээр байр суурьтай байгаа вэ?
-Шударга бусын хонгил гэж таван жил үргэлжилж байгаа кино шдээ. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа бол эртнээс хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө. Монголын төрийг авна, ард түмнийг айдаст автуулна. Хүн бүхэнд ийм юм үзүүлнэ. Аймшигтай юм үзүүлээд дараа нь ингэж гарна. Гарсан юмаа ингэж хэрэгжүүлнэ гэдгээ хэрэгжүүлж байгаа. Намайг хэн хараадаг, хэнээр хараалгадгийг би мэднэ. Хэдэн зуун троллын шулмын армитайг би мэднэ. Ц.Элбэгдоржийг өөрөөсөө илүү муу хүн болгох хэцүү. Энэ хэцүү ажлыг таван жил хийж байгаа.
-Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал Эрдэнэтуяагийн томилгоонд та нөлөөлсөн үү?
-Нөлөөлөөгүй.
-Тэр хүн томилогдохоосоо өмнө юу хийдэг байсан юм бол. Таныг дагаад ХОМ нь ч олны анхаарлыг татаад байгаа. Тэр их хөрөнгөө хаанаас босгосон юм бол?
-Би мэдэхгүй. Тэр хүний нөхөр нь барилгын салбарын хүн гэж тайлбар өгч байсан шдээ. Тэр олон өнчин ядуу хүүхдүүд дээр байдаг байр нь өөрийнх нь нэр дээр явж байдаг ч юм уу, барисан барилга нь зарагдаагүй өөрийнх нь нэр дээр байж байдаг. Тэр хүмүүс гарч ирээд тайлбараа өгөх хэрэгтэй. Би бүр Улсын бага хурлын гишүүн болж байхдаа манай ах нар цуглаад би ингэж хэлж байсан. Би депутат боллоо. Би та нарт юугаар ч тусалж чадахгүй. Би дээрээ долоон ахтай. Миний ах нараас сайд болсон, тендер авсан гэж та нар сонссон уу? Манай гэр бүлийн 120 гаруй хүн дотроос тийм юм сонссон уу? Тэрийгээ сайд болгож, элчин болгож, тэрийгээ төрийн өмчийн аж ахуйн нэгжийн дарга болгочихож гэж сонссон уу?
Би хэлдэг юм, миний нөлөөгөөр та нарт ямар нэгэн давуу байдал үүсч болохгүй ээ гэж. Та нар бүх түүхийг эргүүлээрэй. Би түүхийн шүүлтийн өмнө нүүр бардам очно. Би тэгж л ажилласан хүн.
-Төрийн өндөр албан тушаалд байсан хүмүүс эрээ цээргүй, сүржин мэдэгдлүүд их хийдэг болж. Яагаад ийм байдал бий болчихов?
-Харин тийм ээ. Тэр мэдэгдлүүдийг хараад зарим сэтгүүлчид энэ нь биш гээд микрофоноо аваад явдаг. Нэг нөхөр гарч ирээд баахан өөрийнхөө юмыг яриад цацуулах гэж байна. Тэгэхэд сэтгүүлч нар бүгд микрофоноо аваад явсан шд. Энэ бол та нарын засаглал. Одоо хууль тогтоохоо, гүйцэтгэхээ, шүүхээ гартаа авлаа. Дараа нь та нарыг авах гэж явна. Та нарыг авсны дараа Монголыг авах гэж явна. Ардчилал гээд яриад байгаа хүмүүс мундаг учраас яриад байгаа юм биш. Ардчилал гэдэг бол Монгол бие даах байдлыг хадгалах арга юм. Түүнээс биш Монгол дуртайдаа ардчилал руу орсон юм биш. Тэгэхээр л үүнд аюул учирлаа гэж хүмүүс яриад байна. Үүнийхээ утгыг гаргаж хэлж чадахгүй байгаа учраас ойлгогдохгүй байж магадгүй гэж бодож байна.
Цаг орчим хугацаанд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн онцлох асуулт, хариултыг сийрүүлэн хүргэлээ. Бүрэн эхийг бичлэгээс үзнэ үү.
2 comments
Мундаг холыг хардаг алуурчин байна шуудээ. Зоригийг Батуул та хоер нухсан шуудээ. Хэрэг ээ хулээсэн нь дээрдээ.
yu xutsana ve alsan aluurchid n amid bgaach gexshig alaagui eruuden shuulteer xelmegduulsen geed togtoogdlooshde Xurts ta xoeriin xiisen ajil shuude urwagch xulgaich min yawal chamshig bolox ve