УИХ-ын чуулганы ээлжит бус өчигдрийн хуралдааны төгсгөлд “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төслийн дагуу МАН-ын бүлгийн саналаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Л.Оюун-Эрдэнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөллөө.
Харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Д.Цогтбаатар нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Д.Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав.
Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, батлагдсанаар өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.