Хүн төрөлхтөн соёл иргэншилтэй болсон цагаас эхлэн урлаг ч мөн үүссэн гэж үздэг. Дэлхий дээр анхдагч цөөн тооны сонгодог урлаг бий. Эртний Грек, Ромд анх үүссэн театрын урлаг өдгөө олон зуун жилийг өртөөлөн туулж өнөөдөр ч эрч хүчээ алдаагүй олон улсад илүү шинэ төвшинд, илүү өвөрмөцөөр амьдарсаар байна.

Өнөөдөр /2019.03.27/ олон улсын театрын өдөр. Театрын тайзан дээр амилдаг хүчирхэг дүрүүдийг бүтээсэн жүжигчид, найруулагч, жүжгийн зохиолч, театрын үйл ажиллагаанд олон талаар хувь нэмрээ оруулсаар ирсэн театрын хүчин зүтгэлтнүүдийн баярын өдөр тохиож байна. 1962 оноос хойш гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай.

Дэлхийн өнцөг булан бүрд театрын уран бүтээлчид, театрын үнэнч үзэгч хэн бүхний хийгээд Софокл, У.Шекспир, Ж.П.Мольер, А.Чехов, Г.Ибсен зэрэг суут жүжгийн зохиолчдыг дурсах өдөр юм. Театр бол ариун сүм билээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн