Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад Д.Даваа-Очирыг, дэд даргад Ж.Батсайханыг томилуулах бодолтой байгаа зарлаад удаж байгаа. УИХ дээр хэлэлцээгүй удсан тус газрын дарга нарыг сонгох, томилох асуудал сүүлийн өдрүүдэд эрчтэй өрнөж байна.

Цаг хугацаа өнгөрч, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас Д.Даваа-Очир болон Ж.Батсайхан нарт АТГ-ын удирдлагаар томилогдох шанс ч багассан байж мэдэх сураг дуулдаж байна.  Сүүлийн үед тус газрын даргаар хурандаа Б.Ууганбаяр, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваа нарын нэрс хүчтэй яригдах болжээ.

News.mn сайт энэ талаар мэдээлэхдээ:

-Ерөнхийлөгчөөс ирүүлсэн ард түмнээс асуусан хоёр дарга томилогдох боломжгүй болсон гэхэд болно. Улс төрийн хүрээнд яригдаж байгаачлан эдгээр хүмүүс нь АН-ын дарга С.Эрдэнийн хүн учраас УИХ ч Ерөнхийлөгч ч дэмжих боломжгүй гэх яриа байна. Тиймээс ч Ерөнхийлөгч болон эрх баригч намын томчуудын дотор АТГ-ын даргад өөр өөрсдийн хүнээ томилуулах санаатай байгаа бөгөөд эдгээр нэрс ч улс төрийн хүрээнд яригдаж буй.

Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргад хурандаа Б.Ууганбаярыг томилуулах саналтай байгаа аж. Гэвч энэ хүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Тэмүүжингийн “сарангэрэлдэх” ажиллагааг “гардан” зохион байгуулсан гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Түүнээс хойш төрийн албанд ажиллаагүй ч хураагдсан хурандаа цолоо эргүүлэн авсан байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийн дэмжиж буй Б.Ууганбаярын хувьд АТГ-ын даргын зарим шаардлагыг хангахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатарыг томилох саналтай байгаа гэнэ. Түүний хувьд мөн цагдаагийн байгууллагад олон ажил ажиллаж байгаад Д.Дорлигжав сайдын үед ажлаасаа чөлөөлөгдөж, Хууль сахиулахын их сургуульд ажиллаж байжээ.

Харин Ерөнхий сайд болон МАН-ынхны зүгээс хурандаа З.Дашдавааг зүтгүүлж байгаа гэнэ. З.Дашдаваа нь Хэнтий аймгийн гаралтай бөгөөд одоо ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нутгийн хүн гэх яриа ч бий. Тиймдээ ч түүнийг АТГ-ын даргаар томилох саналтай байгаа гэсэн мэдээлэл бий

АТГ-ын даргад хэнийг дэвшүүлэх талаар Төрийн гурван өндөрлөг өнөөдөр уулзаж, эцсийн шийдвэрээ гаргаж, УИХ-д өргөн барих бололтой гэжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн