Вьетнамын Ханой хотын ойролцоох Донг Там тосгоны оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлэн 38 хүнийг барьцаалсан хэрэг өнгөрсөн бямба гаригт (2017.04.22) гарсан байна. Барьцаалагдсан иргэдийн дотор цагдаагийн алба хаагчид, орон нутгийн захиргааны төлөөлөгчид байсан аж. Тэдний заримыг өнөөдөр (2017.04.24) сулласан байна. Тосгоны иргэд газрын маргааны асуудлаар хотын цагдаагийн газрын даргатай хийсэн уулзалтын дараа 19 хүнийг чөлөөлжээ.
Энэ үеэр цагдаагийн дарга “тосгоны оршин суугчдыг шийтгэхгүй, орон нутгийн газар ашиглалтын байдлыг дахин шалгана” гэж амласан байна. Донг Там тосгоны оршин суугчдын газрыг 2015 онд Вьетнамын армийн мэдэлд байдаг нэгэн компанид хуваарилснаас болж газар эзэмших маргаан үүссэн аж. Тус компаниас оршин суугчдад маш бага нөхөн төлбөр олгосон нь тэдний дургүйцлийг хүргэсэн юм байна. Энэ газар нь 50 гектар /124 акр/ талбайтай бөгөөд Батлан хамгаалах яам армийн мэдэлд байдаг харилцаа холбооны “Viettel Group” фирмд 2015 онд хуваарилан олгосон аж. Харин тус компани барилга барихаар газраа чөлөөлж эхлэхэд оршин суугчидын эсэргүүцэлтэй тулгарсан нь нөхцөл байдал хурцадхад хүрчээ.