Онцлох мэдээУлс төр
Редакцийн сонголт

Ё.Сагсай: Би энэ хүнийг хорихоос гаргах талаар бүх зүйлийг хийх болно

Шүүх, прокурорын байгууллагынхан холбогдсон дуулиан дэгдсээр байгаа үед УЕПГ-ын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байсан Ё.Сагсайн согтуу, нүцгэн байгаа 34 секундын бичлэг цацагдав.

Бичлэгт:

Эрэгтэй хүн: Үнэнгээ хэл. Чи энэ хүнийг бэлгийн дарамтанд оруулсан уу. Яг үнэнгээ хэл?

Прокурор Ё.Сагсай: Үнэн үнэн.

Эрэгтэй хүн: Сая секс хийж байхад нь би орж ирээ биз дээ?

Прокурор Ё.Сагсай: Үнэн үнэн. За за.

Эрэгтэй хүн: Үнэн биз дээ, миний нүүр лүү хараад хэлээдэх.

Прокурор Ё.Сагсай: Үнэн үнэн. Би энэ хүнийг хорихоос гаргахын талаар бүх зүйлийг хийх болно. Өнөөдөр биш шүү дээ тээ.

Эрэгтэй хүн: Өнөөдөр биш, би мэдэж байна чамайг.

Прокурор Ё.Сагсай: Би бүх юмаа хийчихнэ, болноо болно гэсэн ийм яриа үлджээ.

IMG_3861-1024x683 Ё.Сагсай: Би энэ хүнийг хорихоос гаргах талаар бүх зүйлийг хийх болно

Хэвлэл мэдээллийнхнийг цуглуулан МАХН-ын Нийслэлийн намын дарга Э.Эрдэнэжамъян Үндэсний мэдээллийн төвд уг бичлэгийг дэлгэхдээ “Бичлэгийг хэзээ ирснийг ч хэлэхгүй. Хэн өгснийг хэлэхгүй. Хэзээ болсныг ч хэлэхгүй. Эрүүдэн шүүсэн ч хэлэхгүй. Намайг хоргоож яах гэсэн юм. Ё.Сагсайг, Ё.Сагсай, Д.Дорлигжав хоёрыг томилсон хүмүүсийг хоргооё. Хуулийн байгууллагыг хоргооё гэв.

Мөн хэвлэлийн хурал зарлагчид: Бичлэгт МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэрэгт улсын яллагчаар ажилласан прокурор Ё.Сагсайн өөрийн ажлын байрандаа нэгэн бүсгүйд бэлгийн дарамт учруулж, хүчирхийлсэн тухай мэдээлэл байгаа. Энэ хүн хууль цаазын итгэмжлэгдсэн төлөөлөгч хийж, прокуророор ажиллаж байхдаа ёс зүйн ямар бүдүүлэг алдаа гаргасанд оршиж байгаа гэв.

Хүний эрхийг дээрдүүлнэ, дордуулна гэж амлаж өөрсдийн эрхшээлд байгаа хүмүүсийг бэлгийн дарамтанд оруулдаг тухай яриа зөндөө байдаг.

Энэ бичлэг нийт 4-5 орчим минутад багтдаг. Ё.Сагсай прокурорыг эмэгтэй хүнтэй байхад нь залуучууд дайрч ороод бичлэг хийсэн байдаг юм. Энэ бичлэгийн эхэнд “Би өөрөө шударга цагдаа байна. Та энэ хүнийг яагаад хүчирхийлж байгаа юм бэ? Та энэ хүнд бичгийн дарамт учруулсан уу?” гэх мэтээр бичлэг хийгээд хариуд нь нэг амлалт авсан байгаа.

Тэр нь юу вэ гэхээр, би таны яриад байгаа хүнийг чинь суллаж өгнө гэж барьцаанд орж амлалт өгч байгаа бичлэг байгаа. Бид эмэгтэй хүнийх нь дүрс, бусад ойлгомжгүй юмнуудынх нь дүрсийг хасаад, олон нийтэд үзүүлж болохоор товчиллоо.

Шүүхийн системд өөрийнхөө эрхшээлд байгаа хүмүүсийг бэлгийн дарамтанд оруулдаг бузар асуудлыг таслан зогсоох ёстой. Хоёрдугаарт иймэрхүү байдлаар барьцаанд ормогцоо бусдын даалгавраар хэнийг ч гэм буруутай мэтээр ялладаг, эсвэл гэм буруутныг цагаатгадаг тогтолцоо өөрчлөгдөх ёстой. Ийм байдал ганц шүүхэд ч гэлтгүй олон салбарт байна.

Өчигдөр бид бичлэгийн тухай зарлахад хүмүүс доог тохуутай, хээв нэг хүлээж авах юм. Бас өшөө авах гэж байгаа юм уу ч гэж байх шиг. Энэ бол Монголд нуугдмал, эмэгтэй хүн л хохироод үлддэг гэмт хэрэг. УИХ-ын гишүүд, эмэгтэйчүүдтэй холбогдсон гэмт хэрэг шүүхээр яаж шийдэгдсэн юм гэдгийг бодоод үзээрэй” гээд бичлэгийг үзүүллээ.

IMG_3873-1024x683 Ё.Сагсай: Би энэ хүнийг хорихоос гаргах талаар бүх зүйлийг хийх болно

“Энэ хэзээ хийсэн бичлэг болон зорилго нь юу байв, хохирогч нь хэн бэ, эмэгтэйгийн нөхөр нь хэрэгт холбогдсон юм уу” гэсэн сэтгүүлчдийн асуултад тэд хариулахгүй гэв.

Бичлэгийг нь задалж байгаа хүмүүсийн хувьд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн боловч “Бид нар тэр хүнийг ямар хэрэг хийсэн юм бэ” гээд тэр хүмүүстэй уулзаж байх ямар боломж байх вэ дээ. Ийм хэргийг чинь хажуудаа хүн зогсоогоод л, яриад л бичүүлээд сууж байдаг УЕП гэж байхгүй шдээ.

Олдсон нь аз. Бичлэг хийсэн хүн хэн нэгэн хүнийг суллуулахын төлөө явж байна. Тэгэхээр тэр бичлэг хийсэн хүн ч буруутаж магадгүй. Тэр хоригдоод гараад ирсэн хүн ч буруутаж магадгүй. Хамт байсан эмэгтэй нь хохироход бэлэн байгаа байхгүй юу. УЕП-той холбоотой гэмт хэргийг илчлээд л “надад ийм бичлэг байсан юм” гээд ярих зоригтой Монгол хүн өнөөдөртөө байхгүй.

Тэр эмэгтэй хүчиндүүлсэн гээд гомдол гаргасан бол Ё.Сагсай дээр хэрэг үүсээд хаагдсан л байлгүй дээ. Тэгээгүй бол нуугдчихсан л гэмт хэрэг. Хэрэв Ё.Сагсай өөрөө гомдол гаргаад намайг гүтгэсэн гэж үзвэл би бичлэгээ аваад шүүхийн үүдэнд очиход бэлэн байна.  Тэр үед харин бичлэгийг бүтнээр нь тавиад өгье. Би хэзээ ч худлаа ярьж хүнийг гүтгэхгүй ээ” гэлээ.

Өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө “сагсайдуулсан” гэж ярьсан. Үүнийг Э.Эрдэнэжамъяан тайлбарлахдаа “”Сагсайдна” гэдэг нэр томъёог Д.Бямбасүрэн гуай гаргасан. Тэгэхээр энэ нь тийм тогтчихсон хэллэг байж таарах нь. Ё.Сагсайтай яриад л, Ё.Сагсай ямар нэгэн аргаар нэг бол хэлмэгдүүлдэг, нэг бол аргалдаг хүн байх гээд байна.

Н.Энхбаяр даргыг ямар ч гэм буруугүй байхад нь “сагсайдчихсан” шүү дээ. Би тэгж боддог. Одоо хууль, шүүхийн системд дорвитой өөрчлөлт хийх цаг нь болсон. Бид нар энэ тогтолцоо чинь болохгүй байна гэж бараг 10 жил ярьлаа. Яаж өөрчлөх талаар бүхэл бүтэн Үндсэн хуулийн төсөл гаргаж ирж тавьж байна” гэж ярив.

Ё.Сагсайгийн зүгээс бичлэгээ болиоч гэдэг байдлаар тэдэнд хандаагүй, хандах ч үгүй гэдгийг мэдээллийн төгсгөлд хэллээ.

IMG_3906-1024x683 Ё.Сагсай: Би энэ хүнийг хорихоос гаргах талаар бүх зүйлийг хийх болно

Хэвлэлүүдэд мэдээлэл өгсний дараа Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяанаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Н.Энхбаяр даргыг цагдаагийн байгууллагаас гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан. Яг ямар хэрэгт гэрчээр дуудаж байгаа юм бол?

-Бид хэвлэлийн хурлаар мэдүүлэг өгөхгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Ямар хэргээр гэдгийг мэдэхгүй. Нэг хавтаст хэрэг бариад хүрч ирсэн. Хэзээ ч хавтаст хэргээ уншуулдаггүй. Тэгснээ худлаа гэрч хэлдэг.

-Та нар юу гэж таамаглаж байгаа вэ?

-Өчигдрийн хэвлэлийн хурлаар ярьсан сэдвээр л ам барих гэсэн арга л гэж тааж байна. Та гэрч учраас хэнд ч битгий яриа өгөөрэй гэж гарын үсэг зуруулах гээд байгаа байхгүй юу. Ямар хэрэгт гэдэг нь тодорхойгүй байгаа.

-Н.Энхбаярыг Сагсай прокурор ялласан гэж үзээд байна уу?

-Ё.Сагсай гэдэг хүн чинь улс төрийн даалгавраар, хэн нэгэн хүнд барьцаалагдсан байж байгаад л Н.Энхбаяр даргыг ялла гэхээр нь яллачихгүй юу. Сулла гэхээр нь суллачихаж байгаа биз дээ. Нэг хулгайч нөхөр орж ирээд “чи энэ хүнийг маргааш тавьчих уу” гэхэд нь тавьчихаж байна шд. Эргээд гурван шатны шүүхээр гомдол гаргаад дийлээгүй, ял авсан. Тэрийг нь би эсэргүүцээд би хүртэл ял авсан. Ё.Сагсай гэдэг хүнийг шалгаж өгөөч гэж интерпольд захиа бичсэн чинь надад ял өгсөн. Миний төрд ажиллах эрхийг гурван жилээр хасч, найман сая төгрөгөөр торгуулах ял авсан. Бид хууль шүүхийн байгууллагад янз янзаар хандаж үзээд, тэр болгондоо хариуг нь аваад явж байгаа хүмүүс.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

15 Сэтгэгдэлтэй

  1. yneniig egyylsen bichleg ni baina yynees eer gerchiin hereggyi ee!!Sagsaig barij siitge?…esbel boslogo garch medne syy!ene syyhiinhen prokurooriinhaan ta nar byzar sibsegt yabdalaasaa salahiig hysehgyi bna gej yy dee!!!ene ta nariin hiih ajil men yuu?

  2. бусдын эрхшээлд байгаа эмэгтэй хүнийг хүчиндсэн байхад эр хүн шиг бай гэсэн чинь юу гэсэн үг вэ чи харин хамгийн хогийн новшийн эрийн сүг байна даа

  3. Сагсай гуай ямар нэгэн зүйлд хордсон өөрийн ухаангүй байна . Тэгээд биeэ хамгаалах чадваргүй байгаа нь харагдаж байна . Орон гэрт нь дайран орсон юм уу ? Өөрөө хохирогч болжээ .

    1. Монгол төр ийм л хогийн новшуудаар дүүрсэн шүү дээ
      Төрийн алба энэ хулгайч нарын бөхс долоогч нам дагсан
      хахуулч долдой золивон нохдоор дүүрсэн

  4. Ёстой өөрөө дарамтанд оржээ.ЭНэ зохион байгуулалттай ажил байна. Энэ нь өөрөө гэмт хэрэг бишүү.

  5. монголд хүнийг хууль бусаар тагнаж чагнах дарамтлах хэрэг хэрэс хэтэрч байгаа юм биш үү наад дарамталж нийтэд ил цацаж хүний эрхийг зөрчиж буй хүмүүс чинь хариуцлага хүлээдэг юм уу ардчилал гээж бүх юмны таглаа болгож орилдог амьтад хүний эрхийн талаар А ч байхгүй бүдүүлэг амьтад юи шив дэ хүнийг ингэж нэр төрийг нь гутаасан хүмүүст ямар хариуцлага тооцдог юм бэ нууцаар тагнах чагнах айлган сүрдүүлэх чинь жинхэнэ гэмт хэрэг биш үү

  6. монголчууд гутмаар хүний мууд дуртай болсон нь эмгэнэл шүү хэн ингэж хүнийг дарамталж хууль бус юм хийж байгааг бодохгүй гэж хүн рүү дайрч доромжлох нь арай хэтэрч байна

Хариулах zochin Цуцлах

Таны сэтгэгдэл

Back to top button
Close