Нийгэм

Санхүүгийн боловсрол олгох багш нарт сургалт зохион байгууллаа

Санхүүгийн боловсрол олгох багш нарт сургалт зохион байгууллаа Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны Дундговь, Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвүүд болон Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран эдгээр аймгуудад орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх сургалт зохион байгууллаа.

Сургалтад Дундговь аймгийн 19, Өмнөговь аймгийн 24 сургагч багш, Хорооны орон нутгийн төлөөлөгчид, Монголбанкны салбарын ажилтнуудыг хамруулж, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хандлагыг танилцуулан, хөрөнгийн болон даатгалын зах зээл, банк ба банк бус санхүүгийн, мөн хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа, тэдгээрийн үндсэн зарчмууд, үл давтагдах шинж чанарууд, онцлог, давуу талуудыг зааж, санхүүгийн суурь мэдлэгийг орон нутгийн иргэд, малчдад хэрхэн олгох, яаж зааж сургах талаар зөвлөв.

32-810x500 Санхүүгийн боловсрол олгох багш нарт сургалт зохион байгууллаа

Нутгийн иргэд ББСБ, ХЗХ-ны салбарыг ихээхэн сонирхохын зэрэгцээ Хорооны зохицуулалтын үйл ажиллагааны талаар мэдэхийг эрмэлзэж байв. Мөн даатгалын давуу талууд, үнэт цаас эзэмших, арилжих болон хөрөнгө оруулалтын боломжуудын талаарх мэдээллийг илүүтэй сонирхож байлаа.

Эх сурвалж: СЗХ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close