Зургаан настай хүү золгүй байдлаар амиа алдсан хэрэг өчигдөр Баянзүрх дүүрэгт гарчээ. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр гэртээ ганцаараа, гаднаасаа цоожтой байсан хүү цонхоор унаж нас барсан байна.
Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс хэргийн талаарх албан ёсны мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр 12:00 цагт өгөх юм.