Эрүүгийн цагдаагийн газраас гуравдугаар сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийсэн. Түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан бөгөөд 30 гаруй нь дэлхийн болон Монголын үнэт уран зураг байсан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уран зургийн асуудлаар өнөөдөр (2019.03.22 )Х.Болдбаатар тайлбар өглөө. Тэрбээр “Миний хувьд 30 жил бизнес эрхэлж байна. Төрд ажиллаж байсан удаагүй. Энэ хүн миний төрсөн эгчтэй 30 жил амьралаа холбосон. Мэдээж хүргэн ахтайгаа их ойр явсан. Мөн Х.Баттулга ерөнхийлөгчтэй цуг ажиллаж байлаа. Бизнесийн талаар сурсан мэдсэн зүйл их бий.
Уран зургийг маш олон жилээс өмнө цуглуулж байсан. Монголд 1000 гаруй уран зураач байдаг. Тэдний уран зургийг худалдаж авч байсан нь үнэн. Заримыг нь худалдаж авч байсан. Зарим нь бэлэглэж байсан.Дүрслэх урлагийн бүтээл сонирхогчдын маш олон зургийг хадгалдаг манай архив руу 5-6 орчим цагдаа орж үзсэн. Үзлэгээр алга болсон гэх зургуудтай ойролцоо 10 зургийг авч явсан. Би иргэнийхээ хувьд архиваа үзүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуайн ажлын өрөөнд нэгжлэг хийж зургийг авсан мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ташаа мэдээлэл гарсан. Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивд цагдаа нар нэгжлэг хийсэн. Хүн 1000 гарахаараа малаа тоолдоггүй гэдэг ш дээ. Надад бол уран зургийн цуглуулга байнаа, байна. Гэхдээ бид нар Их тэнгэрийн ханан дээрээс зураг хулгайлах, аваад гарах хүмүүс биш” гэв.
[fbvideo link=”https://www.facebook.com/news.mn.agency/videos/235281423970696/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]