Миланд сургуулийн автобусны жолооч 50 гаруй сурагчидтай автобусыг шатаажээ

2019-03-21 10:391min0
sain

Өчигдөр (2019.03.20) Италийн Милан хотод сургуулийн автобусны жолооч дотор нь 50 гаруй хүүхэд сууж явсан автобусыг хулгайлан, замд нь саад болсон хэд хэдэн цагдаагийн машиныг дайрч дараа нь автобусыг шатаасан хэрэг гарчээ.

Милан хотын цагдаагийн газрын мэдэгдэж буйгаар жолооч автобусыг шатаахаасаа өмнө зарим хүүхдүүдийг хүлээд “Та нарын хэн чинь ч амьд гарахгүй” гэж хэлсэн байна. Энэ хэрэгт азаар хүний амь эрстээгүй байна. Автобусанд байсан хүүхдүүдийг цагдаа нар арын цонхыг хагалан гаргаж авчээ. 14 хүүхэд утаанд хордсон ч одоогоор амь насанд аюулгүй гэнэ. Автобусны жолооч 47 настай сенегал гаралтай эрийг баривчилжээ. Гэмт үйлдлийн шалтгааныг тодруулж байгаа аж.

Эх сурвалж: 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй