“Зориг сан”-гаас жил болгон явуулдаг Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн оролцогчид “Ногоон Хишигтэн” ТББ-тай хамтран Богдхан уулын ДЦГ-ыг нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор мод тарих төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. “Нэг байгууллага, нэг ой” төслийн хүрээнд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоотойгоор Монгол Улсад тулгамдаж буй асуудлууд болох агаарын бохирдол, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд Богдхан уулын ДЦГ-ын ойг нөхөн сэргээх буюу Төв Азийн ногоон бүсийг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг хийж буй юм.
Энэхүү төслийн урьдчилсан судалгааг 2017 оноос “Ногоон Хишигтэн” ТББ хийж эхэлсэн бөгөөд 2018 онд 1200 гаруй үрсэлгээг амжилттай суулгаж 95 хувийн амьд ургалттай байна.
Ой, модоо хамгаалахад харин иргэн та юу хийж чадах вэ?
* Мод тарих, арчлан ургуулах
* Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх
* Ойн санд хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх
* Хууль бус үйл ажиллагааг түргэн шуурхай мэдээлэх
* Цаасны хэрэглээгээ хэмнэх, багасгах
* Хог хаягдлаа ангилан ялгах, дахин ашиглах
* Нэг удаагийн пластик хэрэглээнээс татгалзах
Та эдгээр үйлдлийг хийдэг үү? Нэг бодоод үзээрэй…