Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнөөдөр (2019.03.21) Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг байцаахаар төлөвлөжээ. Тус газар Н.Энхбаярт гэрчийн мэдүүлэг авах зарлан дуудах хүргүүлсэн байна.
Зарлан дуудах хуудаст экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагт ирсэн байх, “Хэрэгт бүртгэлтийн 182001240165 дугаартай хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөх тухай тэмдэглэжээ.
Н.Энхбаяр гурван өдрийн өмнө С1 телевизийн Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгсөн бөгөөд үүндээ ХХБ-ны хувьчлал хэрхэн явагдсан. Прокурорын байгууллага хэрхэн ялзарсан бэ гэх мэт асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн.