Говийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өчигдрөөс /2019.03.19/ эхлэн цасан шуурга шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн хоножээ. Өнөөдрийн байдлаар баруун аймгууд руу явах зам халтиргаа гулгаа ихтэй, хоёр өдөр цас орсон тул замын нөхцөл байдал сайнгүй байгаа аж.
Цаашид нутгийн өмнөд болон баруун хэсгээр хоёр өдрийн турш цас орох төлөвтэй байна. 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 21, 24-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна.
Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь зэрэг аймгуудаар сүүлийн өдрүүдэд цас орсон байна. Энэ цас өнгөрчихвөл ерөнхийдөө цаг агаар тогтуун болно. Гуравдугаар сарын сүүлээр буюу 26, 27-ны үеэр зүүн аймгуудаар цасан шуурга шуурах төлөвтэй байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.