УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн байгууллагуудын удирдлагыг яаралтай солих шаардлага гэсэн мэдэгдлийг удаа дараа хийсэн. Мөн Ерөнхийлөгч ч санал гаргаж, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дунд хуулийн байгууллагуудын удирдлагын томилгоог багтаагаад буй.
Тухайлбал, АТГ болон прокурорын байгууллагын удирдлагыг өөрчлөх нь тодорхой болсон. Тэдний араас шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага солигдох бололтой. ШШГЕГ-ын дарга бригадын генерал Ц.Амгаланбаяр өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн байна.
Түүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн шалтгаан тодорхойгүй ч улс төрийн шахалт байхыг үгүйсгэх аргагүй. Бригадын генерал Ц.Амгаланбаяр нь 2016 оны есдүгээр сард ШШГЕГ-ын даргаар томилогдон ажиллажээ.