АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч хэд хэдэн хүн 2020 оны сонгуулийн дараа л Дэд ерөнхийлөгчийн суудалд эмэгтэй хүн суух боломжтой болно гэж мэдэгджээ. Тухайлбал, нэр дэвшигч Кори Букер, Бето О’Рурк нар ийм мэдэгдэл хийсэн байна. Тэд сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд энэ суудалд эмэгтэй хүнийг суулгана гэжээ.
Энэ мэдэгдлээс өмнөхөн “Reuters”-ийн сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж буй Бето О’Руркийн нэр хүндийг унагаж мэдэх нэгэн мэдээллийг дэлгэсэн юм.
Бето О’Рурк нэгэн цагт хакерын бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцож байсан гэж тэмдэглэсэн байна.