ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлуудыг тодрууллаа.
-Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг өөрчлөх гэж байгаа гэх мэдээлэл цацагдах боллоо. Энэ талаар тайлбар өгөөч?
-Одоогоор албан ёсны мэдээлэл байхгүй. Тэр хүн ажлаа хийж байгаа. Ажлаа богино хугацаанд шийдэхийг шаардаж байгаа.
119 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг гэрээ хийгээд нийлүүлээгүй байна. Төлбөрийн 50-иас дээш хувийг урьдчилж авсан гэмт хэргийн шинжтэй байж болохоор асуудлыг шалгаж байгаа. Тэнд өмнө нь цэгцтэй байсан юм шиг одоо цэгцгүй болгох гэж мэтээр зохион байгуулалттай пи ар явж байна.
Бүтцийн өөрчлөлтөөр нэг ч хүн нэмж томилогдоогүй.
-Эрдэнэтийг төрийн өмчит үйлдвэр болгох гэж байгаа гэсэн?
–УИХ-ын 23 дугаар тогтоол нь өөрөө төрийн өмчит болго гэсэн агуулгатай. Засгийн газар Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Тэгэхээр ТУЗ байхгүй болно гэсэн үг. Төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоотой гэдэг хоёр статусын аль нэгийг нь сонгоод ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулан шийднэ.
Үйлдвэрийн удирдлага болон Төрийн өмчийн хороо хамгийн үр ашигтай байж болох түр бүтцийг оруулж ирнэ гэсэн. Тэр нь одоогоор Засгийн газарт ирээгүй байна.
-Эрдэнэт үйлдвэр Стандарт банкны хооронд үүссэн асуудлын төлбөрийг тус үйлдвэр төлөөд явж байгаа гэсэн. Энэ үнэн үү?
-Стандарт банктай холбоотой асуудал хариуцлагагүй том үйлдэл. Энэ асуудал дээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Төлбөр төлж байгаа эсэхийг Шадар сайдаас асуусан нь зөв байх.
-Цагаан суваргын ордыг төр хурааж авах юм уу?
-Стратегийн ордууыг цэгцэлнэ гэдэг дотор зөвхөн Цагаан суваргын орд ч биш өөр олон орд бий. Гэхдээ хурааж авах гэж ойлгож болохгүй.
Хууль зөрчиж олгосон уу гэдгийг нь тогтооно. Цагаан суваргын ордод төр хайгуул хийсэн нь үнэн бол 34 хувийг эзэмших ёстой. Гэтэл төрийн эзэмшил тэг хувь. Харин хуулийн дагуу байвал асуудалгүй.
Эх сурвалж: ikon.mn
13 comments
Uursdiinhuu bair mashinii lisingiig yay gj bj uls turchdiin zeelsen uriig tatwariin munguuruu hurteh bsan baylagaara tulj bn ghees gol harlaj bn! Uls turchdud durgui hurj bn,,,,Jujig togloj shantajlaj ard tumen gdg ugeere ard tumnii tarhiig ugaasaar arai denduu yumaa hairan mungu
6500 ажилтантай энэ том үйлдвэр нэг цаг нэг минут ч тасалдалгүй ажиллах ёстой.
Энэ попролтоо зогсоо тэгэх үү. Ажлаа хий л дээ
Хуурамч дипломтой УИХ-н гишүүд боловсролтой залуусыгаа шантаажлахаа болиёоо.
төр хувийн хэвшилрүү дуртай үедээ дайрдагаа больмоор юм
Сонин тѳр шүү! Дургуй хүнээ шоронд хийнэ. Дуртай хүнээ тахин шүтнэ
Standart bankind 100 garui say dollariin ur tawiad tegeed awsan munguuruu yu hiisen bol hed ydan surguuli tsetserleg emneleg barichih mungu bna
Standart bankind 100 garui say dollariin ur tawiad tegeed awsan munguuruu yu hiisen bol hed ydan surguuli tsetserleg emneleg barichih mungu bna
Арай дэндүү юм аа.Ийм их өрийг одоо яаж төлөх юм бол доо.Гишүүд нь баяжаад ард иргэд нь хоосроод л
Энэ нөхөр Эрдэнэтийн 49%-тай зууралдсаар байгаад 2020 оны сонгууль хүрэх юм байна. Сүртэй юу ч хийгээгүй байж хэвлэлийн хурал хийхийн. Ажил хийж байгаа үр дүн цаг хугацаа харуулдаг. За тэгээд бариад идчив Женко, Баатар, Оюун-Эрдэнэ мэтийг дэмждэг тролууд.
thh
Гэм буруутайг зөвхөн шүүх л тогтооно
Ашиг сонирхлын зөрчилтэй бөөн улстөрчид дуртай юмаа дээрдэмддэг болжээ