БНСУ-ын Сөүл хотын Йоксам хороонд нэгэн барилгыг нураах үеэр хоёр монгол барилгачин нурангид дарагджээ. Энэ хэрэг өнгөрсөн бямба гаригийн (2017.04.22) өглөө 09:57 цагт болсон байна. Зоорийн гурван давхар бүхий барилгыг эксковатораар буулгах үед энэ осол болж, хүний амь эрсдэх шахжээ. Тус барилга дээр өөр дөрвөн хүн ажиллаж байсан гэнэ.
Нурангид дарагдсан эхний хүнийг үдийн 12:00 цагт гаргаж, нөгөөг нь нэг цаг 30 минутын дараа аварчээ. Хоёр ажилчныг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэсэн гэж Гал түймэртэй тэмцэх газрын аврагчид мэдэгдсэн байна. Аврах албаныхан барилга дахин нурахаас сэргийлэн барилгын нурангийг гараар зөөн холдуулжээ.
Цагдаагийн газраас хариуцсан хүмүүст хэрэг үүсгэж барилгын талбай дахь аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн эсэхийг мөрдөн шалгахаар болсон байна.