Манайхан нэг зүйд шуурахаараа цасаар байна уу? шороогоор байна уу? алийг нь ч үл тоон зөв буруу хамаагүй шуурдаг шүү дээ? Муулбал бүгд муулаад л, сайлбал бүгд сайлаад л, ам уралддаг нь үнээн. Сүүлийн үед бас самрын ясан дэр сайн гээд зараад л, хүмүүс худалдаж аваад л байгаа. Тэгвэл энийг залхууралгүй уншаарай хүмүүсээ.
Самар бол чийгтэй, хадгалалт даахгүй бүтээгдэхүүн. Тодорхой нөхцөлд хөгцөрдөг. Гэтэл хөгцтэй самраар хийсэн дэр гадуур маш ихээр зарж байна. Хөгц бол ургамал. Мецил буюу салбарлан ургасан байдаг. Ургамал юм чинь үр цацна, хатна, пургина. Хөгцнөөс болж харшил үүсэхээс гадна хорт хавдар ч үүсдэг аюултай. Тиймээс нярай хүүхдийн тархины даралтанд самартай дэр сайн гэж зарж байгаа, ээжүүд худалдан авч байгаад эмзэглэн пост бичсэн юм аа. Үйлдвэрийн нөхцөлд самрыг савлахын өмнө нян бактерийг устган туяагаар шардаг технологитой.
Гэтэл зүгээр л уулнаас түүж ирсэн самрыг та өөрөө цөмөөд, хатаагаад нян бактерийг устгаж чадахгүй. Эрүүл ахуйн нөхцөлийг хангаж чадахгүй. Улмаар хамгийн хайртай хүмүүсдээ дэр хийж өгсөнөөр магтан муулна гэдэг шиг хорлож байгаа хэрэг болно. Самрын яс бол мод. Мод бол өөртөө чийг татдаг бүтээгдэхүүн. Чөмөг хальснаас нь салгах хамаагүйгээр мод өөрөө чийг татдаг учир яс нь хөгцрөнө. Толгой хөлөрдөг хүүхэд байнга дэрлэнэ гэдэг маань самрын ясыг байнга чийгтэй байлгана гэсэн үг.
Тэгэхээр бичил орчин нь хөгц гэдэг ургамал ургахад хамгийн тохиромжтой болно гэсэн үг. Самар борлуулахаар цуглуулан хадгалж байгаа хүмүүс хашааныхаа амбарт л хадгалж байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд маск зүүж, тусгай ариутгасан хувцас өмсөөд самартай харьцдаг бол өөр хэрэг. Гудамжинд хэн зардагийг та нар өөрсдөө мэдэж байгаа. Тиймээс үр хүүхэддээ, ялангуяа нялх нярай хүүхэддээ, хань ижилдээ, өөрөө ч гэсэн битгий дэрлэ. Битгий хэрэглэ. Микробиологич мэргэжлийн хүмүүсээс лавлаж асуугаарай. Хөгцний шинж чанарыг эрүүл мэндэд ашигтай сайн гэж хэн нь ч хэлэхгүй.
Өнөөдрийн ашгийн төлөө бусдын хүүхдүүдийг бодохгүй тархины даралтанд сайн гэж хэлээд дэр зарж байгаа хүмүүс болих хэрэгтэй. Хамгийн бяцхан хүмүүс л тархины даралттай байдаг. Тархины даралтанд эмийн эмчилгээнээс гадна эрүүл агаар маш чухал. Ялангуяа нарс хусан ойн агаар илүү чухал. Ойн бүтэц олон янз байдаг. Нарс хусан ойд нэрс хуш ургадаггүй. Гэтэл хөгцөрсөн дэр дэрлүүлээд өрөөгөөр нь дүүрэн нүдэнд үл үзэгдэх хөгцний молекулаар дүүрсэн бичил орчин үүсгэж үр хүүхдээ хохироохоосоо өмнө ээжүүд сайн бодож, судалж үзэх хэрэгтэй. Залхууралгүй уншсанд баярлалаа.
Эх сурвалж: facebook.com/munkhjargal.orkhon/posts/1470949339604788
17 comments
Minii hvzvvger harshil uguud. tgd vzuulj tod turheed zugeer bolson tgsn ahiad garaad bsn. unuuduruus derlehee bolinoo. 2017.04.24
samriin yasaar der hiideg bizdee
Tarhinii daralttai huuhed er ni tolgoi ovddog humuus huuhed tsagaan budaanii der dereldeg yumaa uchir ni tsagaan budaa seruun chanariinh bolohoor ter bisad ni hudal shuu taminee
Hool hvnsend hergeldeg budaa l hichin biz de samriin yasan deree budaani dereer solichi
Битгий хуцаа муу хошного минь. Иймэрхүү лаларуудыг үзэн ядаж байна. Өөрсдөө өмхийрч хэвтэхээс өөр юу ч хийхгүй заваанпизданууд Тэгээд юм хийж байгаа нэгнээ янз бүрээр муу өмхий амаараа утна. ЮМ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГАА НЭГНЭЭ ИНГЭХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА АА МУУ ГИЧИИ
Самарчин?
Мэдмээр юм бн.
ШУ- ы үндэслэлтэй тайлбар байна . Мэдээлэл өгсөнд гялайлаа
Миний эмээ өвөө самрын ясан дэр сайн гээд л дэрлэдэг байсан. Би самрын ясан дэр дэрлээд 4 сар болж байна толгой өвдөхөө байсан. Ер нь хуучны хүмүүс муу юм хэрэглэдэггүй байсан байх гэж боддог. Өдөр шөнөгүй дэрлэнэ гэж юу байхав дээ. Шөнө дэрлээд өдөр нь хуурай сэрүүн газар хатаагаад байж болно ш дээ.
Тэгтлээ хөлөрөөд ус болох гэж юу байсын вэ?! Худлаа сүржигнэх гэж л энэ бхдаа!!!
Tegj ih holordog hvvhdvvd bdgima manai hvvhed meemee idej baihda untaj baihdaa mash ih holirdog or der ni us asgasan met norchihson baidag ym
Rahittai yum bollj bga yum bish uu emchid uzuulerei
ТУУЛЬШИРАЛ аа гэж, хэн хэнгүй . . .
Deer ved samtiin yasan der gej baisniig bi mefehgui yam.Unen medeelel ugsund bayarlalaa.Sayhan abtobusnii buudliin dergedees shuurdej tsugluulj torond hiij abch baihiig harlaa.iim l baigaa shuudee.Ger horoollold bol ch yaj ugaaj tseberledeg bol…
Saihan zuvlulguu ugsund bayarlalaa shinjleh uhaanii undesleltei tailbar bnaa
samriin yasaa sain xataagaad daraa ni derniixee uutand xiix xeregtei.samriin yasand tal chomog ni uldsen bol xogtsorch magadgui. samriin yasan der derleed 5jil bolj bn tiim xarshil bolon xogts garaagui xarin samarnii uner unerteed taslamjtai bdag
Угаасаа сайн гэж байна ихэрхүү амьтан минь. Гадаададад барагтаа л ургадаггүй Орос (Сибирь) Монголд түлхүү ургадаг хуш модны самарны ясаар хийдэг Орос судлаачаас санаа аван одоо Амазонд ийм дэр зарагдаад дуусчихсан байна. Хэл устай хүмүүсүүд нь хайгаад олоод үзчих байлгүй. Зарж байгаа хүмүүсүүдийн хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй, тийм л их шижиглээд байгаа юм задлаад өөрөө ариутгачихна биз. Яасан их гэр хороолол, амбаар сав ярьдаг юм, өөрөө тэнгэрт амьдардаггүй л байлтай. Шинжлэх ухааны үндэслэлтэй гэчихжээ тэр чинь тгд зүгээр л заваан уу? чийг? хөгз үү? Хүмүүс өөрсдөө өөрт нь тухайн бүтээгдэхүүн болох болохгүйгээ мэдчих ухаантай байлгүйдээ. Бид нэг нэгнийгээ дэмнэж нэмнэх ёстой болхоос биш ядуу зөдүү гэж заваан гдг нэр өгч ялгаж гадуурхах эрх бхгүй шүү. Паартай байранд амьдраад2 нийтийн байранд л амьдарч бгаа гэдгээ сана. Гэр хороолол гээд заваан гсн ойлголтоо бас хаях хэрэгтэй, байр гэр ялгаагүй заваанаа арчаагүйгээ хүрвэл альд нь ч амьдарсан ялгаагүй.