Өчигдөр (2017.04.23) Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт болж, нэр дэвшигч Эммануэль Макрон хамгийн өндөр санал авчээ. Харин Үндэсний фронт намын дарга Марин Ле Пен хоёрт орж ирэх сард болох хоёрдугаар шатны санал хураалтад тунаж үлдсэн байна.
Сонгогчдын 33.2 сая саналын хуудас тоолох үед “Урагшаа” хөдөлгөөнөөс нэр дэвшсэн Макронд сонгогчдын 23.5 хувь нь саналаа өгсөн бол Марин Ле Пений төлөө 22.08 хувь нь саналаа өгчээ. Санал тооллогын эхний үед Марин Де Пен тэргүүлж явсан ч Э.Макрон илүү санал авсан байна. Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт ирэх сарын 7-нд болох юм.