Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргансан мэдээллээр өнөөдөр /2019.3.16/ ихэнх нутгаар дулаан, тогтуун байх ч маргаашаас сэрүүсч, цас орно. Тухайлбал, маргааш буюу энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.

Сарын 18-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Мөн 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар эрс сэрүүсч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Ихэнх нутгаар цас орж, сэрүүснэ”
  1. Өнөөдөр хөрш орнууд буруу замаар олсон орлогыг хураах, авилгатай холбоотой гадаад байгаа хүмүүсээ эрэн сурвалжлан барьж эхэлээд байна. Энэ хамгийн зөв шийдэл мөн гэж бодох юм. Улс орон, ард түмнээ хаяж зөвхөн хэдхэн хүн баяжин хууль хяналтын байгууллагын эрхэндээ оруулаад байгааг нэн яаралтай засаж эрс шинэчлэлт хийцгээё.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн