Иракийн зүүн хэсэгт орших Эль-Кут хотын ус цэвэрлэх станцад хлор алдагдсаны улмаас 90 орчим хүн хорджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгчийн мэдээлж байгаагаар хордсон хүмүүсийн олонх нь амьсгалахад хүнд болсон гэж мэдэгдсэн байна. Станцын ажилтнууд ослын шалтгааныг арилгахаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: iz.ru