Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 15-ны баасан гаригт “Ноён уулаа аврах” хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэгчээс гаргасан “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх Сэлэнэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён уулын бүс дэх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалган шийдвэрлэсэн байна.
Дашрамд дурдахад Сентерра гоулд компани Ноён уулын алтны ордыг эзэмших эрхтэй гэсэн маргаантай хэргийн шүүх хурал 2016 оноос хойш 40 гаруй удаа болж байв.