Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг  хүргүүлсэн гэж Өнөөдөр сонин энэ өдрийн (2019.03.15) дугаартаа мэдээллээ. Мөн Прокурорын байгууллага хоёр шүүгчид Эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтээ Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлсэн талаар дурджээ.

Үүнээс гадна АТГ хоёр прокурорт эрүүгийн хэрэг үүсгэж буй гэнэ. Нэг нь Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн нэгэн компанийн хууль зөрчсөн үйлдлийг хэрэгсэхгүй болгоод, үйлдлийг нь Зөрчлийн тухай хуульд хамааруулсан. Энэ нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх магадлалтай гэж үзээд түүнд албан тушаалаа ашигласан хэргээр АТГ хэрэг үүсгэсэн бололтой.

Нөгөө нь НПГ-т эрх бүхий албан тушаал хашиж байсан прокурор. Энэ прокурорыг зөвшөөрөлгүй уул уурхайн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд 27.2 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгосон хэмээн үзэж, хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн иргэн Н-ээс бусдаар дамжуулан 154 сая гаруй төгрөгийн хахууль нэхэж авсан гэсэн өөр нэг асуудал нэмэгдсэн байгаа гэж эх сурвалж мэдээлжээ.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “ШЕЗ хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн