Бямба гаригийн (2017.04.22) шөнө 23-24 цагийн үед Амгалан хотхонд гал гарч хоёр хаус шатсан байна. Айдсын давааны хойд энгэрт байрладаг, Хан-Уул дүүргийн 14 дугаар хороонд харьяалагддаг, 78 хасусаас бүрдсэн тус хотхонд гарсан галыг Онцгой байдлын албаны Гал унтраах гурван анги унтраажээ. Галд хүн өртөж түлэгдэж, гэмтээгүй байна. Мэргэжлийнхэн галыг хаусын граашын цахилгаанаас гал гарсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Галын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна.