Нисдэг машиныг амжилттай туршлаа

2017-04-22 12:01
втол

Технологийн салбарынхан олон жилийн мөрөөдлөө бодит амьдрал дээр хэрэгжүүллээ. Энэ бол бүр цахилгаан хөдөлгүүртэй, эгц босоо чиглэлд хөөрч бас газарддаг нисдэг машин юм. VTOL (Vertical Take-Off-and-Landing jet  нэртэй энэ машин нь хоёр хүний суудалдтай бөгөөд Германы Мюнхенд төвтэй Lilium Aviation компани зохион бүтээжээ. Тэд өчигдөр (2017.04.21) уг бүтээлээ хэд хэдэн удаа амжилттай туршиж нисгэсэн байна.