Ираны хүний эрхийг хамгаалагч, өмгөөлөгч Насрин Сотудед 10 жилийн хорих ял, 148 удаа ташуурдах шийтгэл ногдуулахаар болжээ. Энэ талаар түүний нөхөр Сотуде Реза Хандан AFP агентлаг мэдээлсэн байна.
Сотуде долоон асуудлаар нийтдээ 33 жилийн хорих ял сонсоод байгаа гэнэ. Үүн дотор засгийн эсрэг хуйвалдсан, нийтийн хэв журмыг зөрчсөн зэрэг оржээ. Ираны хууль тогтоомжийн дагуу тэрбээр хамгийн дээд хугацаа буюу 10 жил шоронд хоригдох аж. Үүнээс гадна шүүхээс түүнийг шүүх хуралдаанд хижаб буюу лалын шашинтнуудын өмсгөл өмсөж ирээгүй гэх шалтгаанаар 148 удаа ташуурдах ял оноожээ.
Эмэгтэй хүн заавал хижаб өмсөх шаардлагагүй гэж идэвхтэй тэмцдэг энэ бүсгүй мөн цаазын ялыг ч эсэргүүцдэг. Харин 2018 оны 07 дугаар сард 55 настай энэ бүсгүйг баривчилж, тагнуулын хэргээр таван жилийн ял оноосон юм. Үүнээс өмнө тэрбээр төрийн эсрэг суртал ухуулга явуулсан хэргээр гурван жил хоригдож байсан билээ. 2012 онд түүнийг хүний эрхийн чөлөө тэмцсэн үйл хэргийг нь үнэлж, Сахаровын шагналаар шагнасан байна.
Эх сурвалж: Lenta.ru
3 comments
хохь, шууд амьдаар нь газарт бул
103.87.255.42 хаяг гаж донтон юм байна
та шуурдах багадна.