Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро иргэддээ хандан цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг уриалж, эрчим хүч хангамжийн системийг сэргээхэд залбираарай хэмээн хүсчээ.
“Би одоо эрчим хүчний хангамжаа сэргээхийг, алхам бүрт анхааралтай байх, хэрэглээний ид ачааллын үеэр эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхдүүд, залуучуудыг цахилгаан эрчим хүчээ хэмнэхийг, гэрлээ аль болох бага асаахыг хүсч байна” гэжээ.
Түүнчлэн венесуэльчүүдээсээ цахилгаан эрчим хүчний системийг сэргээгээсэй, Венесуэльд энх тайван тогтоосой гэж залбирахыг хүсчээ.Венесуэлийн засаг захиргаанаас мөн Орос, Хятад, Иран, Куба, мөн НҮБ-аас цахилгаан хангамжийн системд нь гарсан халдлагыг мөрдөн шалгахад хамтарч ажиллах хүсэлт тавьжээ.
Венесуэльд энэ сарын 7-нд цахилгаан эрчим хүчний доголдол үүсч, газар нутгийн ихэнх хэсэг нь цахилгаангүй болсон. Үүнд Боливар мужийн Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцад хорлон сүйтгэх ажиллагаа гарснаас болсон гэж тус улсын засаг захиргаанаас мэдээлж байна.
Эх сурвалж: Korrespondent.net