Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу Сэтгүүлч Э.Оргил | GoGo.mn 9 минутын өмнө /2019-03-13 13:24 GMT+8/ Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн төвлөрсөн засварын хэсгийнхэн ЭКГ-12К маркийн экскаваторыг угсарч байна. ОХУ-д үйлдвэрлэсэн, 12 куб метр багтаамж бүхий шанагатай уг экскаваторын угсралт өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр эхэлжээ. Угсралтын ажил хуваарийн дагуу үргэлжилж, цахилгааны кабель утас сүвлэх, хийн системийн труба холбох зэрэг технологийн ажилдаа ороод байна.
Шинэ экскаваторын угсралтын ажлыг тус засварын хэсгийнхнээс гадна цахилгаан, кран, гагнуурын бүхий л мэргэжилтнүүд хамтран хоёр ээлжээр гүйцэтгэж буй юм. ЭКГ-12К экскаваторыг ирэх дөрөвдүгээр сарын дундуур бэлэн болгож, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Ил уурхайнхан 40 жилийн хугацаанд 25 дахь экскаватораа угсарч буй нь энэ юм байна.
Эх сурвалж: Эрдэнэт үйлдвэр