Цагдаагийн байгууллагаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан талынхныг шалгаж байгаа талаар өнөөдөр (2019.03.13 ) мэдээлэл өглөө. Прокуророос Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар дөрвөн хүнийг яллагдагчаар татах шийдвэр гараагүй гэнэ.
Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар АТГ ЦЕГ хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Сингапур улсад бүртгэлтэй “Генетик” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Хүрэлбаатар нарт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Одоогоор прокуророос ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү онцоллоо.