Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаах үйлдвэр туршилтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Жилдээ 1.5-1.8 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай тус үйлдвэрийг Монгол, Хятадын хамтарсан “Старто” ХХК байгуулсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг угааж, Ази, Европын зах зээлд гаргахаар төлөвлөж буй үйлдвэр ашиглалтад орсноор 170-180 хүн ажлын байр нээгдэнэ, ажиллах хүчний багагүй хувийг орон нутгаас бүрдүүлнэ гэнэ.